2013年8月14日水曜日

Мэдээ

Япон улсын мэдээллийн агентлаас саяхан нэгэн сонирхолтой судалгааны талаар мэдээлэл хийлээ. Уг судалгаагаар сүүлийн жилүүдэд дэлхийн улс орнуудад нас баралт ихссэн , ялангуяа амиа хорлох явдал улам илүүтэй нэмэгдэх болсон тухай тоон баримт түшиглэн өгүүлжээ. Дэлхийн улс орнуудад зөвхөн нэг өдөрт 1898 хүн амиа хорлон нас барж байгаа бол Япон улсад өдөрт 86 хүн хорвоогоос хальдаг гэсэн өндөр үзүүлэлт бүхий тооцоог хийжээ. Энэ нь дэлхийд амиа хорлолтын түвшингээр 8 -д орж байгаа хэрэг бөгөөд өдөрт 124 хүн амиа хорлодог үзүүлэлтээрээ ОХУ эхэнд бичигддэг ажээ.2012 онд ОХУ-н судалгааны төвөөс гаргасан мэдээлэлд : Амьдралын хүнд хэцүү байдал ,баян хоосоны ялгаа дээр нь vodka архины хор уршигаас болж амиа хорлож байна гэж өгүүлжээ.Улс орон болгонд янз бүрийн шалтгаанаас болж хүмүүс амиа хоролдог бөгөөд дийлэнх нь зөвлөж ярилцах хүнгүйгээс болж буруу шийдвэрт хүрдэг байна.Хятад улсад амьдралын ядуу зүдүү байдал бас гэр бүлийн тогтворгүй , салалтаас болж амиа хоролдог бол Солонгост мөн л гэр бүлийн тогтворгүй байдал,дарамт шахалтаас үүдэж амь насаа хохироодог байна. Япон улс энэ байдлыг багасгахын үүднээс "いのちのでんわ" буюу амьдралын хүнд хэцүү үед үнэ төлбөргүй шууд холбогддог утасыг хот дүүрэг бүхэнд суурилуулжээ. Мөн дээрхи агентлагаас дэлхийн улс орнууд-1 нэртэй судалгааг бас хийжээ.Үүнээс жич дурдахад: Америкт өдөрт 332 шинэ бүтээл ,шинэ нээлт болдог бол ,ОХУ-д 1159 компани шинээр ажилаа эхэлдэг байна.Энэтхэгт өдөрт 67901 хүн төрдөг бол Хятад улсад 25890 хүн хуримлаж,5186 гэр бүл салдаг байна.Бас Хятадад өдөрт 50462 машин үйлдвэрлэгддэг бол Египтэд өдөрт 95 удаа зам тээврийн осол гардаг ,Францад өдөрт 163 компани дампуурдаг зэрэг дэлхийд нэг өдөр хамгийн их зүйл хаана аль хотод болдог тухай судалгааг амжилттай хийжээ.

0 件のコメント:

コメントを投稿