2013年8月14日水曜日

Мэдээ

Япон улсын мэдээллийн агентлаас саяхан нэгэн сонирхолтой судалгааны талаар мэдээлэл хийлээ. Уг судалгаагаар сүүлийн жилүүдэд дэлхийн улс орнуудад нас баралт ихссэн , ялангуяа амиа хорлох явдал улам илүүтэй нэмэгдэх болсон тухай тоон баримт түшиглэн өгүүлжээ. Дэлхийн улс орнуудад зөвхөн нэг өдөрт 1898 хүн амиа хорлон нас барж байгаа бол Япон улсад өдөрт 86 хүн хорвоогоос хальдаг гэсэн өндөр үзүүлэлт бүхий тооцоог хийжээ. Энэ нь дэлхийд амиа хорлолтын түвшингээр 8 -д орж байгаа хэрэг бөгөөд өдөрт 124 хүн амиа хорлодог үзүүлэлтээрээ ОХУ эхэнд бичигддэг ажээ.2012 онд ОХУ-н судалгааны төвөөс гаргасан мэдээлэлд : Амьдралын хүнд хэцүү байдал ,баян хоосоны ялгаа дээр нь vodka архины хор уршигаас болж амиа хорлож байна гэж өгүүлжээ.Улс орон болгонд янз бүрийн шалтгаанаас болж хүмүүс амиа хоролдог бөгөөд дийлэнх нь зөвлөж ярилцах хүнгүйгээс болж буруу шийдвэрт хүрдэг байна.Хятад улсад амьдралын ядуу зүдүү байдал бас гэр бүлийн тогтворгүй , салалтаас болж амиа хоролдог бол Солонгост мөн л гэр бүлийн тогтворгүй байдал,дарамт шахалтаас үүдэж амь насаа хохироодог байна. Япон улс энэ байдлыг багасгахын үүднээс "いのちのでんわ" буюу амьдралын хүнд хэцүү үед үнэ төлбөргүй шууд холбогддог утасыг хот дүүрэг бүхэнд суурилуулжээ. Мөн дээрхи агентлагаас дэлхийн улс орнууд-1 нэртэй судалгааг бас хийжээ.Үүнээс жич дурдахад: Америкт өдөрт 332 шинэ бүтээл ,шинэ нээлт болдог бол ,ОХУ-д 1159 компани шинээр ажилаа эхэлдэг байна.Энэтхэгт өдөрт 67901 хүн төрдөг бол Хятад улсад 25890 хүн хуримлаж,5186 гэр бүл салдаг байна.Бас Хятадад өдөрт 50462 машин үйлдвэрлэгддэг бол Египтэд өдөрт 95 удаа зам тээврийн осол гардаг ,Францад өдөрт 163 компани дампуурдаг зэрэг дэлхийд нэг өдөр хамгийн их зүйл хаана аль хотод болдог тухай судалгааг амжилттай хийжээ.

2013年7月30日火曜日

Гайхамшиг

Esref Armagan хэмээх нэгэн эр тэртээ 57  жилийн өмнө Туркд мэндэлжээ.Бурхан тэрэнд анх  төрсөн цагаас эхлэн ёртөнц дэлхийн өнгө төрхийг  үзэх мэлмий заяасангүй.Гэвч өнөөдөр Esref Armagan дэлхийд хүндэтэйд тооцогдох уран зураач болж чаджээ.Амьдралынхаа 35 жилийг тусгай сургуулийн уран зургийн урланд өнгөрөөсөн тэрээр өөрийн зураач болох мөрөөдлөөр жигүүрлэн юунд ч шантрахгүйгээр даван туулж ирсэнийг үзэхэд  үнэхээр бахархан магтахаас өөр үг олдохгүй юм.Тиймээ зурах зүйлээ гараараа тэмтрэн мэдэрч,толгойдоо ургуулан бодож дүрслэн зурах Esref Armaganг  хүн төрлөхтний  оюун ухааны оргил гэж хэлж болохоор ажээ.Түүний зураг зурах үе дэх оюун ухаан тархины үйл ажилгаа эгэл жирийн хүнийхээс хэдэн арван хувиар илүү байсан ба энэ төрлийн судалгаа шинжилгээ хийдэг эрдэмтдийн дүгнэлт нь урьд хожид гарч байгаагүй дүн шинжилгээ гарсан нь гайхалтай юм.Тэрээр 2012 онд Швед  улсын Volvoгийн S60 машины зургийг захиалгаар зурсан ажээ.       






  Сониноос орчуулав.


2013年1月9日水曜日

Eco хөгжил

                                                                                                                              ЭКО ХӨГЖИЛ

Өнөөдөр хөгжлийн тухай Дэлхийн улс орнууд янз бүрээр судалж,бичиж төрөлжүүлэн ангилан улам дээд түвшинд таамаглал дэвшүүлэн ирээдүйг чиглэсэн онц чухал алхамуудыг хийсээр байна.Олон улсын хэмжээнд гарсан судалгаанд 2020 он хүртэл дэлхий хэрхэн өөрчлөгдөн
хөгжих тухай хэдэн чиглэлээр авч үзжээ.
Үүнд хүн амын өсөлт, хөгшрөлт, цагаачлал, эрүүл мэнд, хоол хүнс, байгалийн баялаг ба хүрээлэн байгаа орчин, ус, эрчим хүч, шинжлэх ухаан, технологи, био технологи, дэлхийн эдийн засаг, түүний өсөлт, хямрал, даяаршил, үндэсний болон олон улсын хэмжээний засаглал, ирээдүйд гарч болох зөрчил, санал зөрөлдөөн, мөргөлдөөн, олон улсын хамтын ажиллагаа гэсэн хүрээг хамарч үзсэн байна.Эдгээр асуудал бол яах аргагүй хөгжил явагдах үндсэн обьект,хөгжлийн процетур  нь юм.
Энэ үед даяаршлын эрин үе байх ба улс орнуудийн хүн амын ядуурал өмнөхөөсөө улам  илүү ялгаа гарч, ус ,хүнсний хомсдол Африкийн улс орнуудад улам илүү хүнд болж, амьжиргааны эх үүсвэр бүр мөсөн хараат байдалд шилжих ба экологийн тэнцвэрийн асуудал маш хурцаар тавигдаж халуун орны ой мод устаж алга болох  ажээ.
Энэ байдлыг  харж НҮБ-аас 1992 онд Бразилийн Рио-Де-Жанейро хотноо зохион байгуулсан “Байгаль орчин ба хөгжил” сэдэвт тогтвортой хөгжлийн дэлхийн чиг хандлага болон нийт үндэстэн бүрийн хүлээх үүрэг хариуцлагыг тодорхойлон хурал болсон нь ихээхэн ач холбогдолтой юм.Тус хурлаас дэлхий нийтээр 20 жилийн турш дагаж мөрдөж буй “Дэлхий дахины XXI зууны тогтвортой хөгжлийн хөтөлбөр”-ийг батлан гаргасан аж. Хөтөлбөрт нийгэм, эдийн засгийн асуудал, байгалийн нөөцийг зохистой ашиглах, хүрээлэн буй орчны асуудал, нийгмийн үндсэн бүлгүүдийн хамгааллыг дээшлүүлэх нь, тогтвортой хөгжлийн тогтолцоог хэрэгжүүлэх арга хэрэгслүүд гэсэн үндсэн дөрвөн бүлгийг улс орнуудад тогтоон өгсөн байна. Үүний дагуу улс орнууд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр XXI зууны хөгжлийн хөтөлбөрөө боловсруулж, хэрэгжүүлэх үүрэг даалгаварыг  хүлээн авсан байна.  “Байгаль орчин-Хөгжил” тунхаглалаас гаргасан тогтвортой хөгжлийн тухай ойлголт нь нийгэм, эдийн засаг, байгаль орчныг хамтад хөгжүүлэх дэлхий нийтийн үүрэг хариуцлага гэсэн үг юм. Уг тунхаглалаас гаргасан дэлхийн улс орон бүр нийтлэг 26 зарчимтай. Тогтвортой хөгжлийн гол зорилго нь хүний төлөө тавих анхаарал халамж. Хүн ард байгаль орчинтойгоо зохицон эрүүл, үр бүтээлтэй амьдрах ёстой юм.
 2002 онд Өмнөд Африкийн Иоханнесбург хотноо дэлхийн улс орнуудын тэргүүн нар чуулж, Риогоос хойшхи 10 жилийн хугацаанд дэлхийн хэмжээнд тогтвортой хөгжлийн талаар хүрсэн амжилтаа дүгнэн, цаашид дэлхийн хүн төрөлхтөн яаж хөгжих төлөвлөгөөг хэлэлцэж баталсан. Энэ хуралдаанаас 21-р зууны тогтвортой хөгжлийн хөтөлбөр боловсруулсан юм. Уг хөтөлбөр нь 50 бүлэгтэй, 4 гол хэсэгтэй. Энэ нь
1.    Хэсэг I: Нийгэм ба Эдийн засгийн хэмжүүр /ядууралтай тэмцэх, эрүүл мэндийг хамгаалах, дэмжих/
2.    Хэсэг II: Хөгжлийн нөөцийг хамгаалах, менежментийн асуудал /ойжуулах, биологийн төрөл зүйлийг хамгаалах, агаарын бохирдолыг буруулах, биотехнологи болон цацраг идэвхт хаягдал менежмент/
3.    Хэсэг III: Олонх бүлгүүдийн үйл ажиллагааг идэвхижүүлэх, үүрэг хариуцлагыг дээшлүүлэх /Хүүхэд залуучууд, эмэгтэйчүүд, ТББ, орон нутгийн захиргаа, бизнес эрхлэгчид, ажилчид, уугуул иргэд, газар тариаланчид г.м/
4.    Хэсэг IV: Хэрэгжүүлэх арга зам /шинжлэх ухаан, боловсрол, олон улсын Рио +20: НҮБ-ын Тогтвортой Хөгжил чуулга уулзалт /6-рсарын 12-22 Бразилийн Рио-де-Жанейро хот/  
Дээр өгүүлсэн судалгаа бас НҮБ-ын “Байгаль орчин ба хөгжил” сэдэвт тогтвортой хөгжлийн тунхаг зэрэг нь Дэлхийн улс орнуудын ирээдүйн сайн сайхны төлөө,тэр хүртэл  юуг анхаарч
,ямар арга замаар хөгжих вэ гэдгийг тодорхойлж хэлсэн эко хөгжлийн цагаан ном нь болж өгөх учиртай.Эко хөгжил хэмээх үг хэллэг анх удаа Азийн орнуудад тухайлбал Японы сонин хэвлэлүүдэд 2006 оноос  гарч ирсэн ба энэ чиглэлээр анх удаа эрдэм шинжилгээний хүрээлэн,лабориторууд байгуулагдан эдүгээ  ажиллаж байгаа ажээ.
Эко хөгжил хэмээх ойлголтонд зөвхөн байгаль орчин байгаад зогсохгүй хүн төвтэй нийгэм нь өөрөө эко байх шаардлагатай болж байгаа юм.
“Байгаль орчин ба хөгжил” сэдэвт тогтвортой хөгжлийн 1-р хэсэг, 3-р хэсэг  нь Эко хөгжлийн гол үндсэн факт нь болж өгч  байна.
Эко-Экологи гэдэг үгийг бид байгаль орчинд хамааруулж байгальд ээлтэй гэж ойлгон явж ирсэн бол өнөөдрийн нано технологи хөгжиж буй энэ цаг үед хүндээ ээлтэй нийгмийн бодлого, хууль дүрэм ,үйл ажиллагаа явуулах шаардлагатай байгаа юм.Мэдээж энэ бол байгальтай салгаж ойлгож болохгүй ойлголт боловч хүнийг гол болгож авч үзэхээс өөр аргагүй юм.Эко хөгжил гэдгийг тодорхойлвол нийгмийг хөдөлгөгч хүн төвтэй цогц зөв бодлогыг баримталсан,хүний  хэрэгцээг бүрэн гүйцэт хангасан эдийн засаг нийгмийн дэвшилтэт өгөгдөлтэй, нийгмийн хар бараан гажуудал байхгүй, байгаль болоод хүндээ ээлтэй ийм харилцааг хэлж байгаа юм..Өнөөдрийн японы эко хөгжлийн чиг хандлага ч  үүнд чиглэж байгаа юм.Тухайлбал  утаа бага гаргадаг hybrid хөдөлгүүртэй машин сүүлийн жилүүдэд гарч худалдагдаж байсан бол энэ оноос эхлэн hybrid electric-хайбирит цахилгаан машин огт утаа гаргадаггүй зөвхөн цахилгаанд залгаж цэнэглэн хэрэглэдэг автомашин  их хэмжээгээр үйлдвэрлэгдэж худалдаанд гарч байна.
Мөн  саяхан Нобелийн шагнал хүртсэн Яманака Шиняа (山中 伸弥) гуайн бүтээл улаан цагаан эсийн эмчилгээний арга хавдар бүх төрлийн өвчнийг анагаах сэдэв хүнийг эрүүл саруул амьдрах эко хөгжилтэй яах аргагүй холбоотой юм.Энэ мэтчилэн хүнээ гол болгосон төгс үйлчилгээ ,эрүүл саруул  орчин, нэг үгээр хэлвэл хүн ард байгаль орчинтойгоо зохицон эрүүл, үр бүтээлтэй, амар тайван  амьдрах чиглэл бол эко хөгжлийн гол түлхүүр нь болж байгаа юм.
Тийм учир монгол улсын төр засаг энэ сэдэв рүү анхаарч өнөөдрийн бус ирээдүйн сайн сайхны төлөө дэлхийтэй хөл нийлүүлэн алхмаар байгаа юм.Монгол улс хөгжлийн ирмэгт байна гэж хэлүүлдэгч чухамхүү ямар хөгжлийн чиг баримтлалаар явах гэж байгаа нь ойлгомжгүй байсаар байна.Хөгжлийн өндөр түвшинд хүрсэн улс орнууд эко хөгжлийн тухай ярьж буй энэ цаг үед монгол улс маань эко хөгжлийн талаар зөв зорилго зорилт тавин ажиллах шаардлагатай байна. 



2012年8月26日日曜日

Олон улсын чөлөөт сэтгүүлч алагдлаа


Японы Жапанпресс агентлагын сэтгүүлч Мика Яма Мото 8 сарын 20нд Сири улсад ажлаа гүйцэтгэж байгаад харамсалтайгаар амь насаа алдлаа.Яма Мото сан үүнээс өмнө Афганистан ,Ирак зэрэг иргэний дайн болж байгаа газруудад сэтгүүлчээр ажиллаж байжээ.Сирийн хойд хэсэгт оршихAleppoHalabхотод болсон буудалцаанд  9 удаа буудуулж нас барсан гэж одоогоор Японы шүүх эмнэлгээс дүгнэж байгаа агаад түүний хамтрагч олон улсын сэтгүүлч Сато сан Сирийн засгийн газрын цэргүүдийн суманд өртсөн гэж батлаад  байгаа  юм . Ийнхүү сэтгүүлч Мика Яма Мото сангийн амь насаа алдах хүртэлээ хийсэн сүүлчийн бичлэгийг оруулья.


          

2012年8月13日月曜日





Одоогоос 1 жил 5 сарын өмнө болсон байгалын гамшиг Цунами. Японы зүүн хойд хэсэгт орших Фүкүшима ,Мияаги зэрэг нэлээд олон аймгийн газар нутаг уг гамшигт өртөж одоогийн байдлаар 20 000 хүн амь насаа алдсан албан бус тоо гараад байгаа юм.Бас одоо болтол олдоогүй,олдсон ч гэр бүлийнхэн нь тодорхойгүй хүмүүс хэдэн зуугаар тоологдож байна.

Сэтгүүлч  надад энэ гамшигт өртсөн газар руу явж хүмүүст туслах юмсан гэсэн сэтгэл их байсан ч  тэр бүр завшаан тохиож байгаагүй билээ.
Ингээд энэ удаа нэлээд эртний танил Кожима сан болон Чиба хотын сайн дурын нийгэмлэгийн хэдэн хүмүүстэй нийлэн  нэгэн баг болж явахаар шийдсэн юм.
Бидний очих хот бол Мияаги аймгийн Сэндай хот .
Чиба хотоос ойролцоогоор 6 цаг гаран  хурдны замаар давхиж  450 километр зам  туулж Сэндай хотод хөл тавилаа.1,057,659 хүн оршин суудаг энэ хотод гамшиг болсноос хойшхи сэргээн босголтын ажил эрчимтэй явагдаж байгаа аж.Харин одоог хүртэл гар хүрээгүй урсаж ирсэн байшин барилга , усан онгоц  тэр хэвээрээ байж байлаа.



  
  


Иймэрхүү дүр төрх Сэндай хотын Оонагава дүүрэгт алхам бүрт тааралдана. Үнэхээр дайн болоод өнгөрсөн юм шиг санагдаж байлаа.Японы засгийн газраас  15,867 хүн нас барж 2906 хүн сураггүй тодорхойгүй байна  гэсэн тоо баримт гаргаж байгаа ч  гадаадын хэвлэлийн агентлагууд 20,000 давсан  хүн нас барсан гэж үзэж байгаа юм. Үүний сацуу далайн тээврийн болоод загасны усан онгоц 22,000 ширхэг живж, эвдэрч хэмхэрээд байгаа ажээ.
Бидний зорьж ирсэн Мияаги аймагт 9,524 хүн нас барж 1480 хүн тодорхойгүй болж 4,136 хүн хүндээр бэртэж гэмтжээ. Хамгийн харамсалтай нь 108 хүүхэдтэй бага сургуулийн 78 хүүхэд сургууль дээрээ Цунамид өртөн нас баржээ.Мөн жолооны сургуулийн 24 сурагч багштайгаа нас барсан элэг эмтэрмээр баримтууд энд үлджээ.
Бас нэг харамсалтай мэдээ бол 2011.03 сарын байдлаар хоргодох байранд хүйтэн болоод гамшгийн байдлаас үүдэж 208 хүн нас барсан бол энэ оны 7 сарын байдлаар 1618 хүн нас барсан гэсэн тоо гарчээ. Хүйтэн дээрээс нь орон гэргүй сэтгэл зүйн дарамттай байдлаас болж голдуу өндөр настай 70 аас дээш насныхан нас баржээ.Газар тарайлангийн 236 000 га газар цунамид автаж бүх нийт хохирол 16―25 н их наяд иен буюу 25 миллион иении хохиролд учруулжээ гэсэн тоог Японы засгийн газар нийтэд зарлаад байна. 
Бид   мөн Мияаги аймгийн атомын энергийн төвөөр дайрч цацраг идэвхит бодисын тархалтын байдлыг мэдэхийг зорьсон боловч атомын энеригийн төв цунамид өртөж, нурж ажиллахаа больсон байлаа. 


 Сэндай хотод цацраг идэвхит бодисын тархалтын хэмжээ анх үүссэн нөхцөл байдлаас арай бага байгаа боловч дундаж хэмжээнээс 1,1 дахин илүү гарсан байна. Түрүү жилиин 4 сараас өдөр бүр хэмжилт хийж байсан бөгөөд энэ жилээс эхлэн 7 хоногт 1 удаа цацраг идэвхит бодисын хэмжээг тогтоож байна. Сэндайд 0,54 хувь гарсан нь бага боловч дунджаас дээгүүр гарсан нь энэ бүст хүн ам ихээр төвлөрч болохгүйг харуулаж  байгаа юм. Японы засгийн газраас дундаж хэмжээг  байнга шинэчлэн  тогтоох замаар цацраг идэвхит бодисыг 00 болгох бодлого баримталж байна. Сэндай хотод амьдардаг хүмүүстэй ярилцах үед үнэхээр цацраг идэвхит бодисын талаар асууж чадсангүй . Учир нь энэ бүс нутагт цацраг идэвхит бодис тархсан дээрээс нь бие сэтгэлээрээ энэ аюулт гамшгийг туулж ирсэн болохоор  тэр юм.
 Энэ нутгийн уугуул Оокүда сантай түр уулзлаа. Эхнэртэйгээ залуу халуун наснаасаа   эхлэн далайн Оонагава буланд газар тариалан эрхлэн амьдарч байжээ. Хорвоод мэндэлсэн хоёр сайхан охин хүүгээ  бас л цунамид алдаж орох орон ,амьдрах газар , эрхэлж байсан  ажил бүгдийг нэг дор алджээ. Одоо Оокүда сан эхнэртэйгээ хоёул түр хорогдох хороололын умгар жижэгхэн өрөөнд амьдран сууна.Зовлон гэдэг хүнд хэлж ирэх биш хэмээн   2 хөгшин нулимс мэлтэлзүүлэн ярьж байлаа. Хэний төлөө юуны тулд амьдрах ёстой вэ гээд Оокүда сан санаа алдаж байсан нь одоо ч нүдэнд харагддаг юм. Тиймээ энэ хоёр хөгшин хоёр биенийхээ төлөө амьд явахаас өөр аргагүй, цунами болсон газрын түүх болохоос өөр аргагүй билээ.
Түр хоргодох хорооллын  байрыг Японы засгийн газраас олноор нь барьж байгуулж өгснөөр эдүгээ Оокүда сан шиг 5 000 гаруй  хүн ийм байранд амьдарч байна. Мияаги аймагт түр хоргодох хороолол 20 орчим байгаа бөгөөд энэ байранд голдуу өндөр настан, бага насны хүүхэдтэй айлууд орсон ажээ.
Цунамигаас үүдэлтэй хог хаягдал их хэмжээгээр гарч байгаа бөгөөд Японы засгийн газраас ихээхэн хүч тавьж ажиллаж байгаа юм байна. Одоогийн байдлаар がれき буюу хог хаягдал 13 сая 500 мянган тонн болоод байгаа бөгөөд  3 хэсэг 100 га газарт төвлөрүүлж бөөгнүүлээд байгаа ажээ. Эндээс хог хаягдалыг салган ялгаж төмөр,хууванцар,мод гэхчлэн ангилан  төрөлжүүлэн үйлдвэрүүд рүү зөөж ачиж байна.
Хэдэн километр үргэлжлэх хогон уулыг энэ жилдээ багтаж цэвэрлэж дуусаж магадгүй гэсэн амлалтыг хог хаягдал цэвэрлэх компанийнхан саяхан сонинд бичсэнийг санаж байсан ч газар дээр очиж үзэхэд  амжих болов уу яах бол гэсэн сэтгэгдэл төрж байсныг нуух юун...


Сэндай хот өдөр өдөрөөр өөрчлөгдөн өнгө засч , ажилсаг ард түмэн  үнэхээр борви бохис хийлгүй шамдан ажиллаж байна. Бидний сайн дурын ажил хүмүүстэй уулзаж сэтгэл санааг нь сонсож багахан ч болов хугацаанд уйтгар гунигийг нь мартуулж  чадсан гэж хэлсэн   аялалын ахлагч Кожима сантай би санал нийлж байгаа юм.Нийт  хоёр хоногийн дотор 76 хүн цуглуулж уулзалт хийлээ. 


Амьдрал хатуудаа хатуу, зөөлөндөө зөөлөн   байдаг шиг цунамигаас үүдэж ийм байдалд орсон Сэндай хотын арт түмэн байгалын гамшгийг даван туулж ирээдүйг цогцлоох хүүхэд багачуудад шинэ Сэндайг бэлэглэхээр дор бүрнээ хичээн зүтгэж байна.
Энд үнэхээр амралт гэж алга .Энд үнэхээр сул цаг гэж алга. ...
Энд ажил , их бүтээн байгуулалт л байна.
Тиймээ  дэлхийг цочроосон их гамшиг одоо түүх болон нэгэнт ард хоцоржээ. 
Тиймээ аймшигт далайн давалгаа мөнх нойрсжээ.







                                                                                                                                   2012.08.15