2012年3月31日土曜日

ЭРТНИЙ ХҮНИЙ ОЛДВОР



Саяхан Африкийн дорно зүгт орших Этиоп улсаас  эрт цаг үед амьдарч байсан хамгийн эртний хүний ул мөр олджээ. Ойролцоогоор 3,400,000 жилийн өмнөх эртний хүний баруун хөлийн чулуужсан ясыг Америкийн Cleveland –ийн  байгалийн түүхийн музейн археологийн судалгааны багийнхан нээж илрүүлсэн байна.Үүнээс өмнө тухайн  үеийн хүний хөгжлийн нэгэн хэлбэр төрөл болох  Australopithecusмичнээс хүнд шилжэх үеийн хүнийг нэрлэх нэр-н хоёр хөлийн чулуужсан яс олдож байсан ба энэ удаагийн олдвор нь хүний хөгжлийн үүсэл гаралыг тодорхойлоход ихээхэн чухал хэрэглүүр болоод  байгаа юм.
     


Олдворын хувьд баруун хөлний 8 ширхэг чулуужсан яс байсан ба хүн анх үүсээд хөгжлийнхөө анхан шатны үеэс дараагийн үед шилжиж байсан тэр үеийн хүний яс хэмээн тодорхойлж байгаа юм байна.Учир нь энэ ясны шинжилгээгээр хөлийн яс нь давхар гарын хөдөлгөөнийг илэрхийлж байсныг тодорхойлж байгаа бөгөөд энэ үед хүн бүрэн гүйцэт хоер хөл дээрээ явж чаддаггүй байсныг нотлож байгаа юм байна. 
Энэ олдвор нь хүний хөгжлийг ойролцоогоор 100.000 жилээр урагшлуулж байгаа ажээ.


                          


                                                                                                                  ASAHI сониноос орчуулав.



0 件のコメント:

コメントを投稿