2011年11月20日日曜日

ХУБИЛАЙ ХААНЫ ЭЛЧ


Японд Монгол цэргийн усан онгоц олдсон болoхоор сэтгэл хөдлөөд тэр үеийн ,өөрөөр хэлбэл Хубилай хааны элч төлөөлөгч нарын тухай судалж үзмээр санагдсан юм.
Өмнө нь Хубилай хааны тухай бичиж байсан нийтлэлдээ бага зэрэг оруулсан хэдий ч энэ удаа тусгайлан очиж үзэж сонирхлоо.
1281 оны 6 дугаар сарын 21-ний єглєє Японы Цюсима арал руу Хубилай хааны далайн  цэргийн хоёрдахь флот довтолж эхэлжээ.
4400 онгоц 14 000 цэрэгтэйгээр довтолж эхэлсэн энэ мөчид  дотоодын хагаралтай байсан Японы овог аймагууд нэгдэн нягтарч чадалгүй сандралдан эмх замбараагүй байдалд орж  байжээ.Эзэн хаан Хожёогийн ордонд дайны явцыг яаралтай хэлэлцэж урьд хожид үзэж байгаагүй Монгол цэргийн тактикыг гайхан цочирдож хүлээн авчээ.
Үүнээс 7 жилийн өмнөх 1274 онд яг л  ийм айж сандарсан байдалтай байсан билээ. Гэнэтийн их хэмжээний цэрэгтэй, далайн асар өргөн фронтыг хамарсан энэ дайнд бүх нийтээрээ тэмцээд зогссонгүй Японы бүх сүм хийдэд Монголын цэргийн эсрэг, тэдний эр зориг, сүр сүлдийг мохоох хараалын ном уншиж байжээ. Тухайн үед их нэр нєлєєтэй байсан эрдэмт лам гэгддэг Ничран хувраг тэргүүтэй 250 лам Камэяма болон Гоуда ордонд нэгэн зэрэг бясалгал үйлдэн нэг хүн єдєрт 1200 боть ном, нийлээд 300 000 ном уншиж хараал хийсэн гэх буюу зарим сурвалжид 1000 лам хараал хийсэн гэсэн баримтууд бас байдаг юм байна.
     Миний бие Японы эзэн хаан Их Юань улсын албан бичгийг үл хүндэтгэсэн ,ирсэн элч төлөөлөгч нарыг ордонд нэвтрүүлээгүйгээс уг дайн эхэлсэн гэж үздэг.
Их Юань улсын элч 1266 оноос эхэлж Японд ирж байсан бөгөөд 1271,1274,1275,1281 онуудад дахин дахин улсын албан бичиг   хүргүүлэж байжээ.
Эдүгээ 1266 онд бичсэн Юань улсын элчийн бичиг хадаглагдаж байдаг бөгөөд уг бичигт  " 至元(ЖИ ЮАНь) 3 дугаар он 8 сар"  гэж бичсэн байдаг билээ.
 至元(ЖИЮАНь) 3 дугаар он гэдэг нь 1266 он бөгөөд至元(ЖИЮАНь) он тоолол Хубилай хаан Их Юань улс гэж зарлаагүй байх үе ба улсаа байгуулах гэж өвөр хоорондоо дайтаж байх үеэс эхэлсэн тоолол юм.

Хубилай хааны элч нарын нэрийг Туушин, Сартуг, Хо Венчү, Сэцэн, Ханву Сүк хэмээн судлаач Накаба Ямада 1916 онд Лондонд хэвлэгдсэн “Ghenko: The Mongol Invasion of Japan” (Японд халдсан Монгол довтолгоо) номондоо дурьдсан байна.
Өөр нэг сурвалжид Монгол хүнээр толгойлуулсан элч нар Морёчю(杜世忠) 34настай Монгол),туслах төлөөлөгч  Нан Бүн Чёо(何文著)38 настай хятад, зөвлөх түшмэл Тэцүмичо(撤都魯丁) 32 настай уйгар, бичгийн түшмэл  Ка  () 32 настай уйгар,хэлмэрч Жё Сан (徐賛) 32 настай гуулин улсын зэрэг бүгд 30 хэдэн насны нэгэн үеийн залуус байжээ. Тэгэхээр нэрний хувьд өөр боловч элчийн тооны хувьд адилхан 5 н хүн байсан нь таарч байгаа бөгөөд Хубилай хаан элч нарын ахлагчыг Монгол хүнээр тавьж удаах албан тушаалд эзлэгдсэн орны хүмүүсээс сонгож тавьдаг байсныг эндээс харж болох  юм. Дээрхи элч нар Камакура дахь Шогун Хожа Токимунэ-гийн ордонд хөл тавьсан анхны бөгөөд сүүлчийн Монгол элч нар байлаа. Харамсалтай нь Шогун Хубилай хааныг үл тоомсорлон элч нарыг хөнөөхийг тушаав. Тэднийг Камакурагын үеийн цаазын газар болох Тацуно кучи яама (龍の口山)-Луугийн ам ууланд цаазалжээ.
 Одоогийн Канагава аймгийн Пүжисаваши хотын Катасэ гэдэг газар Бурханы шашны Жёорюүжи хэмээх сүм байдаг ба тухайн үеээс нэлээд хожуу 1500 оны эхээр лам Ничиго цаазлагсадын сүнсийг амраах зорилгоор барьж байгуулжээ.

Тухайлбал дахин ийм дайн бүү болог, Монгол цэргийн сүнс дахин бүү босч ирээсэй хэмээн  энэхүү элч нарт зориулсан хөшөөг босгожээ.






Уг сүмийн нэгэн хөшөөн дээр Хубилай хааны элч нарын ахлагч Морёчю(杜世忠)-гийн үхэхээсээ өмнөх хэлсэн гунигийн үгийг сийлжээ.





出門妻子贈寒衣
問我西行幾日帰
来時儻佩黄金印
莫見蘇秦不下機
......хэмээн хөшөөнд бичигдсэн   байдаг ба үүнийг орчин цагын япон  хэлэнд буулгавал :
門を出ずるに妻子は寒衣を贈り
               我に問う、西行幾日にして帰ると
               来る時もし黄金の印を帯びたれば
               蘇奏を見て機を下らざるなかれと
                                                                 .....болох ба  монгол  хэлнээ хөрвүүлвэл:
        
              Холын аянд гарахад өлчир хүйтэнд өмсөг гэж өлдүү хувцас өгсөн юмсан
              Хайрт эхнэр хүүд ээ      
              Харих боловуу даа яах бол мэдэхгүй  юм даа
              Ирсэн цаг мөчөөс эхлэн эрднийн алтан тамга өвөртлөж
              Энхийн харилцааг тогтоогоод  буцах юмсан
              Сошин лугаа нэхмэлчийн гараа амраах  нэг юмсан.....
гэсэн утгатай үгийг үлдээсэн байдаг.

Сошин гэдэг нь тухайн үед хятадад нэрд гарсан сурган хүмүүжүүлэгч багш
байсан ба олон газар нутгаар хэрэн явж ард түмний дунд аман яриа ,сонин хачинг дэлгэн
явдаг хүн байжээ.Тийм болхоор ажил хэргээ дуусгаад энэ хүн шиг эрх чөлөөтэй гар тэнэгэр
амьдрах юмсан гэсэн санааширал хүсэж мөрөөдсөн байдлыг өгүүлжээ.
Ийнхүү монгол эрс монгол элч нар Камакүрагийн засгийн ял шийтгэл авч хүний
газар шороонд мөнх нойрсжээ.

0 件のコメント:

コメントを投稿