2013年1月9日水曜日

Eco хөгжил

                                                                                                                              ЭКО ХӨГЖИЛ

Өнөөдөр хөгжлийн тухай Дэлхийн улс орнууд янз бүрээр судалж,бичиж төрөлжүүлэн ангилан улам дээд түвшинд таамаглал дэвшүүлэн ирээдүйг чиглэсэн онц чухал алхамуудыг хийсээр байна.Олон улсын хэмжээнд гарсан судалгаанд 2020 он хүртэл дэлхий хэрхэн өөрчлөгдөн
хөгжих тухай хэдэн чиглэлээр авч үзжээ.
Үүнд хүн амын өсөлт, хөгшрөлт, цагаачлал, эрүүл мэнд, хоол хүнс, байгалийн баялаг ба хүрээлэн байгаа орчин, ус, эрчим хүч, шинжлэх ухаан, технологи, био технологи, дэлхийн эдийн засаг, түүний өсөлт, хямрал, даяаршил, үндэсний болон олон улсын хэмжээний засаглал, ирээдүйд гарч болох зөрчил, санал зөрөлдөөн, мөргөлдөөн, олон улсын хамтын ажиллагаа гэсэн хүрээг хамарч үзсэн байна.Эдгээр асуудал бол яах аргагүй хөгжил явагдах үндсэн обьект,хөгжлийн процетур  нь юм.
Энэ үед даяаршлын эрин үе байх ба улс орнуудийн хүн амын ядуурал өмнөхөөсөө улам  илүү ялгаа гарч, ус ,хүнсний хомсдол Африкийн улс орнуудад улам илүү хүнд болж, амьжиргааны эх үүсвэр бүр мөсөн хараат байдалд шилжих ба экологийн тэнцвэрийн асуудал маш хурцаар тавигдаж халуун орны ой мод устаж алга болох  ажээ.
Энэ байдлыг  харж НҮБ-аас 1992 онд Бразилийн Рио-Де-Жанейро хотноо зохион байгуулсан “Байгаль орчин ба хөгжил” сэдэвт тогтвортой хөгжлийн дэлхийн чиг хандлага болон нийт үндэстэн бүрийн хүлээх үүрэг хариуцлагыг тодорхойлон хурал болсон нь ихээхэн ач холбогдолтой юм.Тус хурлаас дэлхий нийтээр 20 жилийн турш дагаж мөрдөж буй “Дэлхий дахины XXI зууны тогтвортой хөгжлийн хөтөлбөр”-ийг батлан гаргасан аж. Хөтөлбөрт нийгэм, эдийн засгийн асуудал, байгалийн нөөцийг зохистой ашиглах, хүрээлэн буй орчны асуудал, нийгмийн үндсэн бүлгүүдийн хамгааллыг дээшлүүлэх нь, тогтвортой хөгжлийн тогтолцоог хэрэгжүүлэх арга хэрэгслүүд гэсэн үндсэн дөрвөн бүлгийг улс орнуудад тогтоон өгсөн байна. Үүний дагуу улс орнууд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр XXI зууны хөгжлийн хөтөлбөрөө боловсруулж, хэрэгжүүлэх үүрэг даалгаварыг  хүлээн авсан байна.  “Байгаль орчин-Хөгжил” тунхаглалаас гаргасан тогтвортой хөгжлийн тухай ойлголт нь нийгэм, эдийн засаг, байгаль орчныг хамтад хөгжүүлэх дэлхий нийтийн үүрэг хариуцлага гэсэн үг юм. Уг тунхаглалаас гаргасан дэлхийн улс орон бүр нийтлэг 26 зарчимтай. Тогтвортой хөгжлийн гол зорилго нь хүний төлөө тавих анхаарал халамж. Хүн ард байгаль орчинтойгоо зохицон эрүүл, үр бүтээлтэй амьдрах ёстой юм.
 2002 онд Өмнөд Африкийн Иоханнесбург хотноо дэлхийн улс орнуудын тэргүүн нар чуулж, Риогоос хойшхи 10 жилийн хугацаанд дэлхийн хэмжээнд тогтвортой хөгжлийн талаар хүрсэн амжилтаа дүгнэн, цаашид дэлхийн хүн төрөлхтөн яаж хөгжих төлөвлөгөөг хэлэлцэж баталсан. Энэ хуралдаанаас 21-р зууны тогтвортой хөгжлийн хөтөлбөр боловсруулсан юм. Уг хөтөлбөр нь 50 бүлэгтэй, 4 гол хэсэгтэй. Энэ нь
1.    Хэсэг I: Нийгэм ба Эдийн засгийн хэмжүүр /ядууралтай тэмцэх, эрүүл мэндийг хамгаалах, дэмжих/
2.    Хэсэг II: Хөгжлийн нөөцийг хамгаалах, менежментийн асуудал /ойжуулах, биологийн төрөл зүйлийг хамгаалах, агаарын бохирдолыг буруулах, биотехнологи болон цацраг идэвхт хаягдал менежмент/
3.    Хэсэг III: Олонх бүлгүүдийн үйл ажиллагааг идэвхижүүлэх, үүрэг хариуцлагыг дээшлүүлэх /Хүүхэд залуучууд, эмэгтэйчүүд, ТББ, орон нутгийн захиргаа, бизнес эрхлэгчид, ажилчид, уугуул иргэд, газар тариаланчид г.м/
4.    Хэсэг IV: Хэрэгжүүлэх арга зам /шинжлэх ухаан, боловсрол, олон улсын Рио +20: НҮБ-ын Тогтвортой Хөгжил чуулга уулзалт /6-рсарын 12-22 Бразилийн Рио-де-Жанейро хот/  
Дээр өгүүлсэн судалгаа бас НҮБ-ын “Байгаль орчин ба хөгжил” сэдэвт тогтвортой хөгжлийн тунхаг зэрэг нь Дэлхийн улс орнуудын ирээдүйн сайн сайхны төлөө,тэр хүртэл  юуг анхаарч
,ямар арга замаар хөгжих вэ гэдгийг тодорхойлж хэлсэн эко хөгжлийн цагаан ном нь болж өгөх учиртай.Эко хөгжил хэмээх үг хэллэг анх удаа Азийн орнуудад тухайлбал Японы сонин хэвлэлүүдэд 2006 оноос  гарч ирсэн ба энэ чиглэлээр анх удаа эрдэм шинжилгээний хүрээлэн,лабориторууд байгуулагдан эдүгээ  ажиллаж байгаа ажээ.
Эко хөгжил хэмээх ойлголтонд зөвхөн байгаль орчин байгаад зогсохгүй хүн төвтэй нийгэм нь өөрөө эко байх шаардлагатай болж байгаа юм.
“Байгаль орчин ба хөгжил” сэдэвт тогтвортой хөгжлийн 1-р хэсэг, 3-р хэсэг  нь Эко хөгжлийн гол үндсэн факт нь болж өгч  байна.
Эко-Экологи гэдэг үгийг бид байгаль орчинд хамааруулж байгальд ээлтэй гэж ойлгон явж ирсэн бол өнөөдрийн нано технологи хөгжиж буй энэ цаг үед хүндээ ээлтэй нийгмийн бодлого, хууль дүрэм ,үйл ажиллагаа явуулах шаардлагатай байгаа юм.Мэдээж энэ бол байгальтай салгаж ойлгож болохгүй ойлголт боловч хүнийг гол болгож авч үзэхээс өөр аргагүй юм.Эко хөгжил гэдгийг тодорхойлвол нийгмийг хөдөлгөгч хүн төвтэй цогц зөв бодлогыг баримталсан,хүний  хэрэгцээг бүрэн гүйцэт хангасан эдийн засаг нийгмийн дэвшилтэт өгөгдөлтэй, нийгмийн хар бараан гажуудал байхгүй, байгаль болоод хүндээ ээлтэй ийм харилцааг хэлж байгаа юм..Өнөөдрийн японы эко хөгжлийн чиг хандлага ч  үүнд чиглэж байгаа юм.Тухайлбал  утаа бага гаргадаг hybrid хөдөлгүүртэй машин сүүлийн жилүүдэд гарч худалдагдаж байсан бол энэ оноос эхлэн hybrid electric-хайбирит цахилгаан машин огт утаа гаргадаггүй зөвхөн цахилгаанд залгаж цэнэглэн хэрэглэдэг автомашин  их хэмжээгээр үйлдвэрлэгдэж худалдаанд гарч байна.
Мөн  саяхан Нобелийн шагнал хүртсэн Яманака Шиняа (山中 伸弥) гуайн бүтээл улаан цагаан эсийн эмчилгээний арга хавдар бүх төрлийн өвчнийг анагаах сэдэв хүнийг эрүүл саруул амьдрах эко хөгжилтэй яах аргагүй холбоотой юм.Энэ мэтчилэн хүнээ гол болгосон төгс үйлчилгээ ,эрүүл саруул  орчин, нэг үгээр хэлвэл хүн ард байгаль орчинтойгоо зохицон эрүүл, үр бүтээлтэй, амар тайван  амьдрах чиглэл бол эко хөгжлийн гол түлхүүр нь болж байгаа юм.
Тийм учир монгол улсын төр засаг энэ сэдэв рүү анхаарч өнөөдрийн бус ирээдүйн сайн сайхны төлөө дэлхийтэй хөл нийлүүлэн алхмаар байгаа юм.Монгол улс хөгжлийн ирмэгт байна гэж хэлүүлдэгч чухамхүү ямар хөгжлийн чиг баримтлалаар явах гэж байгаа нь ойлгомжгүй байсаар байна.Хөгжлийн өндөр түвшинд хүрсэн улс орнууд эко хөгжлийн тухай ярьж буй энэ цаг үед монгол улс маань эко хөгжлийн талаар зөв зорилго зорилт тавин ажиллах шаардлагатай байна. 



0 件のコメント:

コメントを投稿